Stich Simon Marius

Симон Мариус

Математик – Эмч – Одон орон судлаач

1573 – 1624

Гунзенхаузэнаас гаралтай одон орон судлаач Саймон Мариус нь 1610 оны 1-р сард Ансбах хотод Бархасбадь гаригийн дөрвөн том сарыг Галилей Галилейтай цаг хугацааны хувьд зэрэгцэн нээж байсан боловч түүний үр дүнг анх 1614 онд Мундус Иовиалисд нийтэлсэн байна. Энэхүү нээлт нь 2014 онд 400 жилийн нүүрийг үзээд байна.

20-р зууны эхээр Мариус бие даан судалгаа хийж байсан нь нотлогдсон боловч түүнийг Галилеог хуулбарласан хэмээн буруутгагдсан нь түүний нэр хүндэд ихээхэн хохирол учируулсан юм. 2014 онд Саймон Мариусын 400 жилийн он баяраар түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрийг Франкин мужийн олон газруудад танилцуулжээ.

Энэхүү интернетийн танилцуулгыг Саймон Мариусын ойн жилийн үеэр эхлүүлсэн бөгөөд бүхий л цахим эх болоод хоёрдогч мэдээлэлийн эх сурвалжууд мөн лекц, мэдээг нэгтгэж хийсэн. Ингэснээр хаанаас ч харж ашиглахад хялбар болсон. Энэхүү Саймон Мариусд зориулсн нэгдсэн портал хуудас маань олон улсын хэл дээр хийгдсэн бөгөөд олон нийт идэвхтэй хэрэглэж өргөжүүлэхийн уриалж байна.

Marius PrognosticonPrognosticon Astrologicum auf 1612, C3r